Ерөнхий сайд орон нутагт ажиллаад иржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ургац хураалтын ажлын явцтай танилцахаар Сэлэнгэ аймагт ажиллаад ирлээ. Тэрбээр ургацын талбайд ажиллахын зэрэгцээ Шаамарын зөгийчид, ногоочидтой уулзсан байна.

Мөн “Цэгээн хуст” ХХК-ийн захирал Ганболдтой уулзаж, ургац хураалтын ажил сайн явагдаж байна хэмээн дүгнэжээ. Үүнээс гадна Монгол төмс хөтөлбөрийнхөн, Орхоны гүүрийн барилгын ажлын явцтай танилцсан байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top