Шинэчлэлийн Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно. Маргаашийн хуралдаанаар дэд сайд нарыг томилох сураг дуулдаж байна. Дэд сайд нарыг томилохдоо сайд нарын намын харъяаллыг харгалзан үзэх гэнэ. Өөрөөр хэлбэл АН-ын сайдад өөр нам, эвслийн дэд сайдыг “бэлэглэх” юм байна. Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин АН-ын гишүүн болохоор “Шударга ёс” эвслээс хуульч Э.Эрдэнэжамъянг дэд сайдаар, Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр АН-ын гишүүн тул дэд сайдаар нь МАХН-ын гишүүн О.Чулуунбатыг томилох бол Н.Энхбаярын туслах Б.Тулга Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд С.Оюуны дэргэд дэд сайдын алба хаших аж. Харин МҮАН-аас дэд сайдад нэр дэвшигч Б.Цогтгэрэлийн хувьд Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгыг түшиж, дэд сайдаар ажиллах нь тодорхой болоод байгаа.
Харин АН-аас дэд сайдын суудалд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг, Бельги улсад элчин сайд байсан А.Баттөр, МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа, Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв, Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Х.Ержан, Ардчилсан залуучуудын холбооны дарга Ж.Амарсанаа, “Гангар” компанийн захирал Б.Пүрэвээ, "Комит сервис" компанийн захирал Э.Тамир, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, ҮЗХ-ны гишүүн н.Туваан, ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган нарыг томилохоор төлөвлөөд байгаа ажээ.
Өмнө нь дэд сайд нарыг томилох асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэх гэсэн боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Учир нь “бялуу хуваалт”-ын хуваарилалт зарим нэгэнд нь шог санагдсан болохоор ийнхүү хойшилсон гэх “бор шувуу” нисэж байна.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )