Баянзүрх, Налайх дүүргийн гэр хорооллыг интернэтжүүлэх ажлыг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 22

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар Баянзүрх, Налайх дүүргүүдийг “Цахим дүүрэг” болгох зорилтот ажлыг 2008-2012 онд эхлүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд  өнөөдөр \2012.09.21\ дээрх хоёр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 5,8 дугаар ангийн бүх сурагчдад зөөврийн компьютер олгосон юм. Мөн 10 мянга орчим өрхийг Kewko утасгүй интернетийн сүлжээнд холбох, гэр хорооллын 7000 орчим айл өрхийг сансар кабелийн 53 сувгийн нэвтрүүлгийг үзэх боломжоор хангах ажлуудыг эхлүүлсэн. Үүний зэрэгцээ олон сувгийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх тоног төхөөрөмж, бүтэн жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглах интернетийн эрхийг гардуулан өглөө.

“Цахим дүүрэг” төсөлд шаардагдах төсвийг 2011, 2012 оны улсын төсөвт суулгасан байна. Мэдээллийн эрин зуунд сурагчдын боловсрол, иргэдийн ажлын үр дүн, бүтээмж, өрсөлдөх чадварт ийнхүү томоохон хөрөнгө оруулалт хийж байгаад УИХ-ын гишүүдэд талархаж буйгаа Баянзүрх, Налайх дүүргийн иргэд илэрхийлж байсан юм .

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top