Яг одоо Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлсэн энэ удаагийн хуралдаанаар:
1.Хөрөнгө гаргах тухай
2.Засгийн газрын агентлагийн орон тооны тухай
3.Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай
4.Улсын үйлдвэрийн газар байгуулах тухай
5.Соёл урлаг хөгжүүлэх сангийн зохион байгуулалт, орон тооны хязгаарыг батлах тухай
6.Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
7.Эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулах тухай
8.Австралийн Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай
9.Зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай
10.Гадаад харилцааны сайдын айлчлалын тухай
11.Нууц асуудал
12.Бусад асуудлыг хэлэлцэх юм байна. Үүний дараа сайд нар салбарынхаа асуудлуудыг танилцуулах юм. Тодруулбал Дотоод ажлын цагийг хүчингүй болгох тухай, Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа (дуусаагүй) барилга, байгууламжийн үзлэгийн дүнгийн тухай,
Нэрийн хуудасны стандартын тухай, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүний айлчлалын дүнгийн тухай, Спортын барилга, байгууламжуудын тухай, Улаан буудайн борлуулалт, гурилын хангамжийн тухай, Монгол Улсын 2013 оны төсвийн бодлого, зорилтын тухай танилцуулахаар боллоо. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )