УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сарын 1-нд эхэлж хуралдана. Чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг анхлан хэлэлцэнэ. Мөн нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэн шийдвэрлэх гэнэ. Энэ бүгдээс гадна Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригдах аж.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )