Байгууллагуудын дотоод ажлын өдрийг хүчингүй болгов

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 22

 Зарим  байгууллага дээр мөрдөн  ажиллаж байгаа дотоод ажлын цагийн хуваарь тогтоосон шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хүчингүй болгох шийдвэрийг гаргалаа. Иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд болон агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

Төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн болон нутгийн захиргааны зарим байгууллагууд ажлын өдрөөр дотоод ажлын цагийн хуваарийг гарган,  иргэдээс ирсэн өргөдөл бичиг баримтыг хянах цэгцэлдэг ажээ.  Энэ асуудлаар иргэдийн  гомдол ирсээр байгаа тул асуудлыг нэг мөр цэгцлэх, иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгох зорилгоор ийнхүү дотоод ажлын өдрийг хүчингүй болголоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top