Дэлхийн элгэн дээр Монгол хэмээх улс тусгаар тогтнолоо зарлаад нэгэн зууныг үдсэн. Хүчирхэг гүрнүүдэд энэ нэрээ хүргэх туйлын зорилготой ч жижиг гарын улстөрчдийг нь дэлхийн лидрүүдээс мэдэх нь тун ховор. Тэгвэл энэ нэрийг гаргаж, эх нутагтаа ашигтай ажиллаж чадах хэн байна. Бүтэн 70 жилийн туршид гуйлга гуйж иргэдээ тэжээсэн. Төлж баршгүй их өрийг хойд хөршдөө тавьж тэдний дагуул болох шахсан. Гэхдээ нэг л хүн чадсан. Тэр бол МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Түүнээс өөр хэн ОХУ гэх том гүрний эзэнтэй энэ чацуу зиндаархаж их өрийг дарсан юм бэ. Энгийн нэг монгол, ярихаас өөрийг дийлэхгүй улстөрчдийн хэн нь ч чадаагүй. Зөвхөн дэлхийн хэмжээний лидерийн хийсэн ажил.
Түүн шиг Мянганы сорилтын сангаас эргэн төлөлтгүйгээр мөнгө босгож, Мянганы замыг бүтээж, гүрэн гүрний эзэдтэй найзын журмаар ярилцаж чадсан хэн байна. Энгийн нэгэн монгол иргэн, зөвхөн монголдоо эзэн суусан одоо цагийн эрхмүүдийн хэн нь ч Н.Энхбаяр шиг байж чадахгүй. Байгаагаа худалдаж, эх нутгийн хөрс шороогоо алтны магнатуудад зарж, ариун хэвлийд нь цөмийн хаягдал булшилж л дийлж байгаа, бусад нь. Тиймээс л аалзны зулзага шиг өргөж тэтгэж, өсгөж босгосон хүнээ эргээд идэж байгаа нь энэ.
Энэ бол жинхэнэ шинэ зууны улс төрийн хэлмэгдүүлэлт. Тавантолгойг тэр чигт нь ард түмэндээ өгч, Оюутолгойгоос илүү хувийг нь иргэддээ өгнө гэж зүтгэснийхээ төлөө өнөөдөр Н.Энхбаяр ял сонслоо. Авлигач, луйварчдын булхайг илчилснийхээ төлөөсөнд тэдний нэрийг зүүсэн. Ингэлээ гээд Н.Энхбаяр өөрийгөө өмөөрч нэг ч тайлбар өгч байсангүй. Сонгуульд бэлтгэгсдийн хар пиарын бай болчихоод эргээд заргалдаж байгаагүйдээ тэр ялтан болчихоод явж байгаа. Өнөөдрийн Монголд Н.Энхбаярыг унагаж л байвал энэ цагийн улстөрчдийн гол зорилго нь. Түүндээ ч хүрэхийн тулд хэнтэй ч хамаагүй, юутай ч ялгалгүй наалдуулан холбож, гэмтэн болгон буруутгаж байна. Дайралт давшилт өдрөөс өдөрт нэмэгдэн, өөрийгөө өмгөөлөх шүүх хурал болох тэр өдөр ойртох тусам ширүүсэх боллоо.
Гэвч идүүлсэн бут сэргэж, идсэн эрүү хувхайрдаг нь туйлын үнэн. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэл үгээр хэчнээн мэрнэ тэр чинээгээр түүний буруугүй үйлдлүүд илчлэгдэх болжээ. Хамгийн сүүлд л гэхэд “Н.Энхбаярыг Азийн томоохон банкуудад мөнгө угаасан” гэх утгатай ямар ч баримт нотолгоогүй бичвэрүүд хэвлэлийн хуудсуудыг бохирдтол гарах болсон. Гэхдээ үүнд ганцхан л тайлбар өгөхөд “Хинлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал компаниа Хонконгод бүртгүүлж, хэд хэдэн банкинд данс нээн мөнгө байршуулсантай холбоотой. Шууд хэлбэл Н.Энхбаярыг нэг мөсөн дарж авах хүсэлтэй хүмүүст энэ бол том шалтгаан. Ган бөмбөлгийн хэрэгт Ж.Мягмаржаргалыг Н.Энхбаяртай холбож чадсан юм чинь түүний Хонконг, Сингапурын банкин дансыг Н.Энхбаяртай холбоод хэвлэлд бичих нь тийм ч хэцүү биш. Харамсалтай нь энэ бүгдийг зохион байгуулагчдад хэлэхэд Н.Энхбаяр мөнгө угаасан нь үнэн бол Хонконг, Сингапурын холбогдох албаны хүмүүс, “Thomson” “Reuters” зэрэг сайтуудад “Хэрэв Н.Энхбаяр мөнгө угаасан нь үнэн бол” гэсэн таамаг төдий зүйл бичээд сууж байхгүй нь тодорхой. Дээр нэмээд хэлэхэд тэд энэ мэдээллийг гарч эхэлсэн цагаас төрийн өндөр алба хашиж байсан, хашиж байгаа хүмүүсийн их хэмжээний мөнгөний хэлцлийг маш нарийн шалгаж Н. Энхбаяртай ямар нэг байдлаар холбоотой Хонгконг, Сингапурын банкинд нэг ч хэлцэл, мөнгөн гүйлгээ, нууц данс байхгүй байгааг гаргаж “Томас ройтер”-ийн тайлбарт маш дэлгэрэнгүйгээр цагаан дээр хараар биччихсэн байна лээ. Уншаад ойлгодог нь ойлгох нь мэдээж.
Төлбөртэй нийтлэв.