“Шударга ёс” эвслийн удирдлагууд гэрэлт зул өргөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

 

Өчигдөр орой МАХН-ын төв байр цагаан ордны өмнөх талбайд МАХН-хан гэрэлт зул хөөргөх ёслолыг үйлдлээ. Уг үйл ажиллагаанд МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамба, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Байгаль орчин ногоон хөгжлийн  дэд сайд Б.Тулга, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Бямбасүрэн болон МАХН-ын 108 зуутын дарга нар ирж оролцлоо. Гэрэлт зулыг тэнгэрт өргөснөөр муу зүйлийг үлдэн хөөж сайн сайхныг урин дууддаг гэж Монголчууд бэлэгддэг. Өчигдрийн гэрэлт зул хөөргөх ёслолыг Монгол улсад дахин улс төрийн цуст хэлмэгдүүлэлт бүү гараасай, шударга, ардчилсан иргэнийхээ эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг төр бий болоосой хэмээн залбирч 108 гэрэлт зулыг тэнгэрт хөөргөжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top