МАН-ын 329 гишүүн МАХН-д элсэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

 

Энэ цагийн эгэл баатар, ард түмний зураач Д.Эрдэнэбат дөнгөж сая МАН-аас гарч МАХН-д элсэж байгаагаа илэрхийллээ. Түүнийг ийм шийдвэр гаргахад  МАХН-ын дарга Н.Энхбаяр нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбатын  асарч, хүмүүжүүлсэн хүүхдүүдэд сэтгэл санааны болон эд материалын тусламжийг экс Ерөнхийлөгч хүргэж байсан гэнэ.  Экс Ерөнхийлөгчийн буянаар  цөөнгүй хүүхэд дэлхийд Монголын нэрийг гаргасан бөгөөд  Д.Эрдэнэбат  Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна хэмээн үзэж байгаа аж.  Улмаар  өөртэй нь үзэл нэг МАН-ын гишүүдийг  дагуулан МАХН-д элсэж байгаа нь энэ юм.  Энэ цагийн эгэл баатрыг дагалдан  329 гишүүн МАН-аас гарч байгаа бөгөөд өнөөдөр эхний ээлжний  149 хүн МАХН-д элсэж намын батлахаа гардан авлаа.  

Энэ үеэр МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамба: 150 гаруй иргэний анкетыг хүлээн авлаа.  МАН-аас гарч  гишүүнчлэлээ сэргээж байгаа энэхүү  явц орон даяар үргэлжилж байгаа бөгөөд бидний эгнээнд хамтран шударга ёсны төлөө зүтгэх гэж байгаа та бүхэнд баярлалалаа гэв.  

Цаашид МАН-аас гарсан 180 хүн МАХН-д гишүүнээр элсэх ажээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top