Харвардын их сургуульд Ерөнхийлөгчид лекц уншдаг уламжлал тогтлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургууль болох АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедигийн нэрэмжит сургуулийн Форумд энэ сарын 21-ний өдөр лекц уншлаа. Энэ нь Монголын үе үеийн Ерөнхийлөгчид Харвардын их сургуульд лекц уншдаг уламжлал тогтсоныг дэлхий дахин зарласан үйл явдал боллоо. Тухайлбал 2005 онд Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Массачусет мужийн амбан захирагчийн хүсэлтийн дагуу АНУ-д хүрэлцэн очиж Харвардын их сургуульд лекц уншиж байжээ. Харвардын их сургуулийн индер дээрээс дэлхийн их гүрнүүдийн удирдагчидтай өөрийн улс орныхоо замнал түүхэн туршлагаас хуваалцдаг жишиг тогтлоо гэж энэ явдлыг харах хүн олон байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top