УИХ-ын 2012 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр “Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай“  Захирамж  гаргалаа. Уг захирамжид Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосон байна. Үүнд:

  1. Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан,
  2. Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
  3. Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл,
  4. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл
  5. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл
  6. Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүд
  7. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  8. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  9. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл,
  10.  Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл
  11. Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл
  12. Бусад.

Мөн Захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоож,  Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газарт тус тус даалгасан байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top