Өнөөдөр Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд болох гэж байна. 8:30 цагт товлогдсон уг шүүх хурлын ерөнхий шүүгчээр Нийслэлийн шүүхийн шүүгч Г.Алтанчимэг оролцох ажээ.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шүүсэн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 283, 263, 150 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн дөрвөн жилийн хорих ял оноогоод байсан юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )