Н.Энхбаяр шүүх хуралдаа ирсэнгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

 

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох давж заалдах шүүх хурал Нийслэлийн шүүхэд эхэллээ. Шүүх хурал эхлэх ёстой цагаасаа арван минут хоцорч эхлэв. Давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгч өөрийн биеэр байх шаардлагагүй байдаг бөгөөд өмгөөлөгч С.Нарангэрэл ирсэн байна. Харин шүүгдэгч Н.Энхбаяр сахиур нэхсэн буюу биеийн байдал тааруу байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцоогүй ажээ.

Шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй байлгах зорилгоор эхлэл, төгсгөлийг нь сурвалжлах боломжийг сэтгүүлчдэд олголоо. Харин “өрнөл” хэсгийг хаалттай байлгах юм.  

Шүүх хуралдаанд Н.Энхбаярын гэргий О.Цолмон, Э.Батшугар, Шадар сайд Д.Тэрбишдагва, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар сууж байгаа харагдав. Харин нийслэлийн шүүхийн гадна МАХН-ын гишүүд дэмжигчид олноороо цугласан байна.

Бид шүүх хурлын явцыг эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top