В.И.Лениний хөшөөг буулгах асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Өнөөдөр НИТХТ-ийн хурал 14 цагт болно. Нийслэлийн удирдах зөвлөлийн хурлаар зарим хуучин обьектийг нурааж, нийслэлийн өмчөөс хасах тухай хэлэлцэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүрэгт байрлах Цагаан хаалгыг нураасан. Тэгвэл өнөөдрийн хурлаар "Улаанбаатар" зочид буудлын урд байрлах В.И.Лениний хөшөөг буулгах асуудлыг хэлэлцэх аж.

Тус хөшөөг анх 1954 онд бүтээж байжээ. Харин нийслэлийн шинэ удирдлагууд түүхэн хөшөөг хотын төвд байрлуулах шаардлагагүй гэж үзэж байгаа гэнэ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top