Нээлттэй сонсгол болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн даргалдаг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордонд “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулах гэж байна. Эл нээлттэй сонсголд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улс төрийн нам, иргэд сонгогчдын төлөөлөл оролцож сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой тулгамдсан асуудлын талаар ярилцаж, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцох юм байна.


  Төрийн ордны “Б” танхимд

/Нээлттэй сонсголыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга Ж.Батзандан даргална./

14.00-14.05 Нээлттэй сонсголыг нээж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлнэ.

14.05-14.10 Сонсгол даргалагч: Нээлттэй сонсголын дэгийг болон оролцогчдыг  танилцуулна.

Дэг:

1.УБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвдорж илтгэл тавина.

2.УИХ-ын гишүүд илтгэлтэй холбогдуулж /5 мин/ асуулт асууна. /Сонсголд оролцогч нь УИХ-ын гишүүдээс асуулт асуухгүй бөгөөд сонсгол даргалагчийн зөвшөөрснөөр 3 минутаас илүүгүй хугацаанд гишүүдийн асуултанд хариулж, тайлбар хийнэ./

3.Сонсголд оролцогчдоос мэдээлэл, тайлбар хийнэ.

4.Оролцогчдын мэдээлэл, тайлбартай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууна.

14.10-14.25 Сонсгол даргалагч: “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр УБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвдорж  илтгэл тавина.

14.25-15.15 Сонсгол даргалагч: Илтгэлтэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүд байгааг тодруулж дарааллын дагуу асуулт асуух зөвшөөрлийг өгнө.
/Асуулт, хариулт явагдана/

15.15-16.30 Сонсгол даргалагч: Сонсголд оролцогчдоос үг хэлэх хүмүүс байгааг тодруулж дарааллын дагуу үг хэлэх зөвшөөрлийг өгнө.

16.30-17.25   Сонсгол даргалагч: Сонсголд оролцогчдоос асуулт асуух УИХ-ын гишүүд байгааг тодруулж дарааллын дагуу зөвшөөрлийг өгнө.

17.25-17.30  Нээлттэй сонсголыг хааж Сонсгол  даргалагч товч үг хэлнэ.

/Сонсголын явцад гарсан саналыг нэгтгэж тухайн асуудлаар шийдвэрийн төсөл бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт өгнө/
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top