Шүүгдэгчгүй шүүх завсарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

 

Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан дөнгөж  сая завсарлалаа.  Шүүхийн явцын талаар түүний өмгөөлөгч С.Нарангэрэлээс тодруулахад: “Цайны цаг болсон тул нэг цагийн завсарлага авлаа. Өмгөөлөгчдийн зүгээс тайлбараа хэлсэн. Н.Энхбаяр өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд өргөдөл өгсөн нь үнэн. Гэхдээ шүүгдэгч өөрөө шүүх хуралдаанд оролцох өргөдөл өгснийг хэрэгсэхгүй байгаа нь буруу” гэв. Шүүх хурал цагийн дараа үргэлжлэн явагдах юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top