Шүүх хурал дахин завсарлав

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

 

 Дөнгөж сая Н.Энхбаярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал дахин завсарлага авлаа. Цаг сунган хуралдах энэхүү шүүх хурлын шийдврийг МАХН-ын гишүүд  хүлээн шүүхийн гадна зогссоор байна. Шүүх хуралдаанд сууж байгаа эх сурвалжийн хэлж байгаагаар өмгөөлөгч нарын цагаатгах үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэсэн бөгөөд шүүхийн уур амьсгал ширүүхэн болж байгаа гэнэ. Бид шүүх хуралдааны явцыг шуурхай хүргэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top