Шүүх бүрэлдэхүүн Н.Энхбаярын ялыг хэвээр үлдээх эсэхийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25


Өнөөдөр өглөө  найман цагт Нийслэлийн шүүхэд эхэлсэн Н.Энхбаярт холбогдох  давж заалдах шүүх хуралдаан одоо болтол үргэлжилж байна.  Дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн завсарлага авлаа. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч, яллагч нар өөрийн үндэслэлийг тайлбарласан бөгөөд  шүүх бүрэлдэхүүн одоо ялыг хэвээр үлдээх үү эсвэл хөнгөлөх үү гэдгийг шийдэх гэж байна. Бид энэ хооронд Шадар сайд Д.Тэрбишдагваас тодруулага авлаа.  

- Шүүхийн процессийн талаар ярьж өгөхгүй юу?

-  Өмгөөөгч нар бүх нотлох баримтаа  ярьлаа. Гарцаагүй гэмт хэргийн шинжгүй учраас өршөөх ёстой. Одоо шүүгч нарын шийдийг хүлээж байна.  

- Н.Энхбаяр шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлт тавьсан ч шүүх хүлээж аваагүй. Үүнд дээр та ямар байр сууртай байна вэ?

- Биеийн байдал тааруу байгаа учраас оролцуулахгүй гэсэн шүүгчийн шийдийг хүндэтгэж байгаа. Уг нь өөрөө оролцож, гомдлоо тайлуулах гэсэн нь зөв ч ийм олон цагийн шүүх хурлыг бие нь дийлэх үү гэдэг эргэлзээтэй асуудал.  Тиймээс шүүхийн шийдийг хүндэтгэж байна. Уг нь өнгөрсөн дөрвөн сард эрүүл хүн ачигдаж байсан.  Тэгтэл өнөөдөр ийм байдалтай байгаад харамсаж байна.

Шүүхийн шийдвэрийг хүлээсэн МАХн-ын гишүүд Нийслэлийн шүүхийн гадна талд цугласан хэвээр байна.  Хрин цагадаа нар Нийслэлийн шүүхийн хашаанд цугласан байдалтай байна.  

Шүүхийн шийдийг бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top