Өчигдөр өглөө Нийслэлийн шүүхэд Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох давж заалдах шатны шүүх хурал эхэлсэн билээ. Харин дөнгөж сая буюу шөнийн 02 цагийн үед Нийслэлийн шүүхийн шийд гарлаа. Тодруулбал шүүх хуралдаанаар Н.Энхбаярт анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн юм. Энэ талаар түүний өмгөөлөгч С.Нарангэрэл: Давж заалдах шатны шүүх буюу хяналтын шүүхэд хандана хэмээсэн бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Урьдаас төлөвлөсөн байсан нь илэрхий байлаа гэдгийг мэдэгдэв.
Нийслэлийн шүүхийн гадна байсан МАХН-ын гишүүд шүүх хурлын шийдийг сонсон эгдүүцлээ илэрхийлэн "Даргатайгаа хамт хоригдоно, шүүгч буруу шүүлээ, гараад ир" хэмээн хашгирав. Харин тэднийг Чингэлтэй дүүргийн цагдаа нар шүүхийн байранд нэвтрүүлээгүй бөгөөд бага зэрэг “үймээн” боллоо. МАХН-ын зарим гишүүд уйлж, хашгирч байсан бөгөөд тэд шударга үнэн ялна хэмээсээр 03 цагийн үед тарцгаасан юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )