МАХН хөгшчүүлийн нам хэвээр үлдэх нь

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 26

Хэдхэн хоногийн өмнө МАН-ын гишүүд намаасаа гарч МАХН-д элслээ гэж байсан. Тэгвэл өнөөдөр МАХН-ын хэсэг залуу гишүүд намаасаа татгалзаж буйгаа мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэдний намаасаа татгалзах болсон шалтгаан нь намын дарга Н.Энхбаярыг хоригдож байх хооронд эзгүйчилж байгаа нөхөд болох намын удирдлагууд нь бололтой. МАХН-ын удирдах албаны гишүүд нь намын эрх ашиг болоод гишүүд дэмжигчдийнхээ эрх ашгийг үл хүндэтгэн, албан тушаал, амбицийн хойноос хэтэрхий их туйлширч байгаад залуус харамсаж байгаа аж.

Нөгөөтэйгүүр орон нутгийн сонгууль ойртож буйтай холбогдуулан албан тушаал горилсон хүмүүс МАХН-д элсэх нэрээр шургалж байгааг илт эсэргүүцэж байлаа. Үнэндээ МАН-ын ялагдалтай холбоотойгоор албан тушаал горилогсод МАХН руу орж байгаа нь нууц биш юм. Харин залуус энэ ёс зүйгүй үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэнэ. Түүнчлэн залуус МАХН-аас татгалзаж, МАН-ыг сонгохоор сэтгэл шулууджээ.

Энэ бүхний эцэст хэлэхэд нам намын халаас дамжсан сарьсан багваахайнуудын халдвар залууст ийнхүү халдсан бололтой. Ямартаа ч МАХН-аас залуучууд дүрвэж эмгэд, хөгшид л намдаа үнэнч үлдэх гэнэ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top