МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Булган аймгаас Өвөрхангай руу явах замдаа осолдож, нэг хүн амиа алджээ. Энэ талаар МАХН-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Осол гарсан нь үнэн. "Шударга ёс" эвсэл бүлгийн ажлын албаны залуу амиа алдсан гэсэн мэдээлэл байна. Одоогоор өөр тодорхой зүйл мэдэхгүй байна” гэлээ.
Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлснээр амиа алдсан залуу МҮАН-ын ажлын албаны ажилтан, сэтгүүлч юм байна.
"Шударга ёс" эвслээс хоёр машинтай баг Өвөрхангай аймгийг зорьсон бөгөөд “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэгийн сууж явсан машинд гэмтэл гараагүй гэнэ. Харин дагалдаж явсан машин нь онхолдож хүний амь эрсэджээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )