Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

НИТХ-ын ээлжит бус хурал Хангарьд ордонд эхэллээ. Тус хурал энэ сарын 13-нд эхэлсэн ч НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг мөрийн хөтөлбөрөө батлуулахыг шаардаж хурлаас 14 хоногийн завсарлага аваад байсан юм.

Өнөөдөр эхэлсэн хуралд Газрын харилцаа, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох тухай тогтоолын төсөл, ажлын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэн батлах аж. Түүнчлэн НИТХ-аас гарсан шийдвэрүүдийг хэлэлцэнэ.

Одоо Газрын харилцаа, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох тухай тогтоолын төсөлд бүлгүүд саналаа хэлж байна. МАН-ын бүлгийн дарга Б.Амарбаясгалан нийслэлийн хориглолтын бүсэд орсон 1300 га газрыг нэмэх шаардлагатай гэж үзлээ. Тухайлбал , тус газарт Соёл амралтын хүрээлэн, Нархан хотхон, Баянмонгол хорооллыг оролцуулж хэлэлцэх санал гаргав.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top