Газрын асуудлын дараа усны талаар хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

НИТХ-ын ээлжит бус III хуралдаан завсарлаад үргэлжиллээ. Хуралдаан дээр ИТХ-ын төлөөлөгчид саналаа хэлсээр буй.  Тэд нийслэлд 1300 га газарт шинээр барилга барихгүй байх, Яармагийн дэнжийг хэвээр хадгалж үлдэх, газар доогуурх инженерийн байгууламжийг анхаарах зэрэг санал хэллээ.

Түүнчлэн газрын дараа  нийслэлийн усны асуудалд анхаарахгүй бол тун удахгуй усны хомсдолд орж болзошгүй гэдгийг сануулж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрээс арьс шир, тоосго, цементийн үйлдвэрүүдийг гаргах, хайрганы карьеруудыг цэгцлэх, нийслэлийн багц дүрэмтэй болох зэрэг саналыг хэлцгээлээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top