МҮАН-ын гишүүд талийгаач М-д хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

Өвөрхангайн замд МАХН, МҮАН-ын гишүүдийн сууж явсан автомашин осолдсоноос сэтгүүлч М амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн гэр бүлд МҮАН-ынхан өчигдөр хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Г.Уянга нарын МҮАН-ын удирдлагууд М-ийнд очсон байна.

Талийгаач нь сэтгүүлч мэргэжилтэй, МҮАН-ын идэвхтэй гишүүдийн нэг байсан гэнэ. Одоогоор ослын шалтгааныг холбогдох албаныхан шалгаж байгаа ба хурд хэтрүүлсэний улмаас автомашин осолдсон байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Талийгаачийг ирэх долоо хоногийн даваа гаригт хөдөөлүүлэхээр болжээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top