Тун удахгүй УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудал олон түүний хажуугаар зарим гишүүд тангараг өргөх гэх мэт олон асуудлууд хүлээж байгаа юм. Сонгуулиас хойш маргаан дагуулаад байсан зарим тойргуудын асуудал ч нэг мөр болж гишүүд нь тангараг өргөх сурагтай. Өвөрхангайн тойргийн маргаан намрын чуулганаас өмнө эцэслэн шийдэгдэх гэнэ.
Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргээс шалтгаалж МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн нэг гишүүний суудал эзэнгүй байсан. Тэгвэл УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх шийдвэрээс шалтгаалан гишүүний хоосон суудлаа нөхөхөөр болжээ.
Ингэснээр Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар тангараг өргөх нь бараг тодорхой болж байгаа аж. Намын зүгээс одоогоор албан ёсоор дээрх мэдээллийг өгөөгүй боловч УИХ-ын намрын чуулганы нээлтэд эрхэм гишүүдийн хоосон суудлууд эзэнжих талаар мэдээлэл байна.
Харин үлдсэн гишүүд болох Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн хоёр гишүүний асуудал тодорхойгүй хэвээр байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр орон нутгийн сонгуулиас өмнө шийдвэрлэгдэж магадгүй боллоо.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )