Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачлагаар сар бүрийн дөрөв дэх долоо хоногт “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” сэдвийн дор Шинэчлэлийн Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар бүх яамдыг оролцуулсан теле хурал зохион байгуулж байхаар шийдсэний дагуу анхны теле уулзалт өчигдөр болсон.
Гадаад харилцааны сайдын зөвлөлийн гишүүд товлосон цагт Сайдын зөвлөлийн хуралдааны танхимд хүрэлцэн ирж, Ерөнхий сайдаас өгч буй чиг үүрэг, даалгаврыг хүлээн авсан байна. Ялангуяа, дотоод ажлын цагийн хуваарь тогтоосон шийдвэрийг Засгийн газрын есдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаас хүчингүй болгох шийдвэрийг гаргасантай холбогдуулан ГХЯ-ны Консулын газар болон хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат, консулын төлөөлөгчийн газруудад ирэх долоо хоногоос эхлэн дотоод ажлын өдөргүй ажиллахаар болжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )