Намрын чуулган өнөөдөр 10:00 цагт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

 

Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулган өнөөдөр болох гэж байна. Энэ удаагийн чуулганаар  дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  1. Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан,
  2. Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
  3. Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл,
  4. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл
  5. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл
  6. Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүд
  7. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  8. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  9. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл,
  10. Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл 
  11. Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл.

Эдгээрээс гадна  бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоож, Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газарт УИХ-ын дарга үүрэг болгосон байна.

Бид намрын чуулганы нээлтийн талаарх мэдээг шуурхай хүргэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top