Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

Өнөөдөр УИХ-д суудалтай гурван нам, эвслийн бүлгийн хуралдаан хийхээр төлөвлөөд байна.  Үүнээс гадна хоёр ажлын хэсэг хyралдахаар төлөвлөөд байгаа юм. Тодруулбал

  • Орхон аймгийн Баян-Өндөр сум, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "А" танхимд;
  • Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас "Б" танхимд тус тус хуралдах юм байна.

Бид албан болон албан бус бүлгийн хуралдааныг эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top