Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2012 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр хуралдаж Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийг зохион байгуулахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа.
Тус хуралдаанаар сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө, сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа. Мөн “Dominion Voting Systems” компанитай байгуулах гэрээний төслийг дэмжиж, сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоох, сонгуульд хэрэглэгдэх үнэмлэхний загвар, маягт батлах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хуралдаанаас Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын ерөнхий хязгаарыг 60 хүртэл сая, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын ерөнхий хязгаарыг 80 хүртэл сая, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын ерөнхий хязгаарыг 20 хүртэл сая төгрөг байхаар тус тус тогтоолоо.
Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойргийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгож, УИХ-ын 2008 оны сонгуулийн саналын хуудсыг устгах зэрэг асуудлаар холбогдох шийдвэр гаргажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )