АН зарим хуулийн төслийг эргэн харна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

 

АН ээлжит чуулганы анхны бүлгийн хуралдааныг хийлээ. Хуралдаанаар намрын ээлжит чуулганаар АН ямар байдалтай оролцох, шийдвэл зохих асуудал, тэдгээрийг  ямар хэлбэрээр шийдэх талаар гишүүдийн санал бодлыг сонссон байна. Мөн АН Засгийн эрх барьж байгаагийнхаа хувьд бодлогын ямар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдэг дээр саналаа нэгтгэжээ.  

УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэгдэх  зарим хуулийн төслийн зарим нэгнийг нь эргэн харах нь зүйтэй гэж үзсэн байна. Гэхдээ тэд эргэн харж байна гээд хулуийн төслийг уяхгүй гэнэ.  Өөрөөр хэлбэл хэн нэгний лоббиний хууль байна уу, асуудлыг “хөнгөн” шийдэхгүй гэдэг утгаараа ийнхүү эргэн харж байгаа ажээ.

АН-ын хувьд  нийслэлийн тулгамдсан асуудал болох хот төлөвлөлт,  газар олголт болон бусад асуудалд эрх зүйн орчинг бүрдүүлж өгөхөд анхаарч ажиллахаа мөн мэдэгдлээ.

2013 оны төсвийн тухай хуулийн төслийг  УИХ-ын даргад өргөн барьсантай холбоотойгоор  зарим нэг санал байгааг эргэн харах ёстой гэж үзлээ. Үүний тулд АН  Сангийн сайд,  ЗГХЭГ-ын дарга, Эдийн засгийн  сайдын  бодлыг  бүлгийн хуралдаанаар сонсох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.  Тэд голчлон хөрөнгө оруулалтын талд тухайлбал ЖДҮ-ийг дэмжихэд голлон анхаарах юм байна.

УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах талаар ажлын хэсэг байгуулсан.  Ажлын хэсгийн тайланг өнөөдөр сонссон байна.  Зарчмын хувьд зарим нэг санал зөрүүтэй байсан бөгөөд өөрчлөх хэрэгтэй зүйл заалт дээр ярилцсан байна. Үдээс хойш уг ажлын хэсгийг дахин хуралдуулж, асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа аж. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top