“Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдлаа. Тэд энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. “Шударга ёс” эсвлийн бүлэг дээрх асуудлуудад зарчмын хоёр асуудал гаргаж, бусад нам эвсэлтэй ярилцаж шийдвэрлэхээр болсон байна.
Тодруулбал Дэгийн тухай хуульд үдээш хойшхи хуралдааныг 15.00 цаг гэснийг үдээс хойш гэж зааж өгөхөөр, мөн завсарлагыг хугацаатай байлгах уу, үгүй гэдгийг тодотгохоор хойшлуулжээ.
Түүнчлэн УИХ-ын тухай хуульд чуулганы хуралдааныг олонхи намын хамгийн өндөр настай нь даргалах биш, хуралдаанд ирсэн гишүүдийн хамгийн ахмадаар нь удирдуулах зэрэг найруулгын өөрчлөлт оруулах зарчмын саналаа бусад намуудтай хэлэлцэхээр болсон байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )