Одоогоос 14 жилийн өмнөх энэ өдөр Ардчиллын манлайлагчдын нэг С.Зориг агсан цаг бусаар таалал төгссөн байдаг. Түүнийг 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө гэрт нь хэрцгийгээр хөнөөсөн байдаг бөгөөд одоог хүртэл түүнийг хөнөөсөн хүн тогтоогдоогүй байдаг билээ. Тиймээс жил бүрийн энэ өдөр намын нөхөд, гэр бүлийнхэн, найз нөхөд, дэмжигчид хүндэтгэл үзүүлж, хөшөөнд нь цэцэг өргөдөг. Өнөөдөр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс 11.00 цагаас хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )