Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340,000 энэ жил олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

 

Дөнгөж сая Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамжийн газар хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралдаанаар хүүхдийн мөнгийг хэрхэн авах болон ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340,000 төгрөг, эх орны хишгийн талаар мэдээлэл өглөө.  

Ахмад настан, хөгжлийн бэхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл мөнгө болох 340,000 төгрөгийг энэ ондоо багтаан олгох ажээ. Харин хүний хөгжлийн мөнгийг тухайн иргэн хэзээ материалаа бүрдүүлж өгнө тэр цагт нь өгөх гэнэ. Харин санхүүжилт бүрдээгүй байгаа болохоор бага зэрэг хүлээх хэрэгтэй гэнэ. Харин яг хэзээ өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.   

Үүнээс гадна зах зээлийн үед ажилгүй болсон, ажилласан жил нь завсардсан 900,000 орчим иргэн байдаг аж. Тэдгээр иргэд өөрсдөөс нь шалтгаалаагүй асуудлын улмаас ажилгүй болж ажилласан жил нь завсардсан тул үүнийг нөхөх хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан юм. Тэгвэл хуулийн хэрэгжилтийг хангах журмыг батлахаар ажиллаж байгаа гэнэ. Журмыг 11-р сардаа багтаан батлах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ хуульд хамрагдахын тулд иргэн та ирэх сараас эхлэн өргөдөл бичиж, харьяа нийгмийн халамжийн байгууллагаас тодруулах боломжтой.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top