Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын Их Хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр баталсан Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн хэмээн үзэж мэдээлэл ирүүлсэн билээ. Үндсэн хуулийн Цэц тус мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэлээ.

Энэ хуулийн хувьцаа эзэмшигчийн эрх, хүлээх хариуцлага, мөн эрх бүхий албан тушаалтны болон хувьцааны талаарх зарим зохицуулалт нь Үндсэн хуульд заасан иргэдийн үндсэн эрх болон тэгш эрхийн зарчмыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн Цэцийн ордны хуралдааны танхимд нээлттэй болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top