Г.Занданшатар: ”Орон нутгийн сонгуульд иргэдийнхээ саналаар нэр дэвшүүлнэ”

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

МАН-ын удирдлага сар бүрийн эхний  долоо хоногийн мягмар гарагт цаг үеийн асуудлаар сэтгүүчдэд мэдээлэл хийж байхаар боллоо. Энэ удаад орон нутгийн сонгуулийн талаар голлон ярив. Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “АН асуудлыг дарангуйллын аргаар хийж байгаа. Бүх асуудлыг хаах, боох үйлдэл гаргаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэсэн Ардын намын санал, санаачилгыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тиймээс Ардын нам иргэдээсээ хэнийг нэр дэвшүүлэхийг санал асуулгаар авах алхмыг хийнэ. Ардын нам хүний төлөө ажиллах зарчмаа хэрэгжүүлнэ. Улс орон даяар намын үүрүүд орон нутгийн сонгуулийн бодлогоо хэлэлцүүлж байна. Жирийн гишүүд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцаж гаргана. Олон түмний санал асуулгаар нэр дэвшүүлнэ. Цаашид Ардын намын бодлого нээлттэй, буруу үйлдлийг илрүүлэхийг төлөө ажиллана. Төрийн албанд хамаатан садангаа томилдог. Энэ Засгийн газар нэг намын олигархийн байдалтай байгаад шүүмжлэлтэй хандаж байна.  Төрийн албан хаагчийг хамаатан садангаараа томилж байгаа нь Монгол Улсын тогтвортой байдлыг алдагдуулж байна. МАН-ын бүлгийг өдий болтол байгуулахгүй байна. Сүүлийн үед манай гишүүд рүү, өмч рүү халдах явдал гарч байгаа. Манай намынхан байшинтай байлдаж яваагүй ээ. Бүхий л талаараа халдаж, тэр дундаа гишүүдийг суйлах, дарангуйлал явуулж байгаа нь ардчиллын үнэ цэнийг алдагдуулахад хүрлээ” гэв.  Мөн энэ үеэр МАН-ын генсек манай нам хамгийн нээлттэй. Орох, гарах ч нээлттэй байгаа. Манайд элсэх гэж байгаа хүн олон бий. Үүнийг сүр дуулиантай зарлахгүй байгаа. Намд гишүүнээр элсэхийг шоу болгохгүй. Нөгөөтэйгүүр манай намыг дарангуйлж байгаа нэг хэлбэр нь Өвөрхангай хоёр гишүүний тангаргийг өргүүлэхгүй, дахин сонгууль явуулахгүй байгаа хэмээлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top