Япон улсад болж буй “Хүн ам хөгжлийн асуудлаарх Азийн 28 дахь парламентчдын уулзалт” хуралдаанд Монгол улсаа төлөөлөн УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлого Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Байнгын хороон дарга З.Баянсэлэнгэ, түүний зөвлөх П.Ангараг нар оролцож байгаа билээ. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус хуралдаан дээр Индонез Улсын парламентын гишүүн ухаан алдаж унан, харвалт өгсөн байна.
З.Баянсэлэнгэ гишүүн, Шинэ Зеландын парламентын гишүүнтэй хамтран хиймэл амьсгаа хийн түргэн тусламж иртэл эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Индонез Улсын парламентын гишүүний амийг аварчээ. Тус хуралдааныг зохион байгуулагчид болон, Япон Улсын Онцгой байдлын албаныхан УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлого Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Байнгын хороон дарга З.Баянсэлэнгэ болон Шинэ Зеландын парламентын гишүүнд гүн талархал илэрхийлсэн байна.
А.Алт
Сэтгэгдэл ( 1 )
It”s a pleasure to find such ratilnaoity in an answer. Welcome to the debate.