УИХ-ын гишүүн Н.Батцэрэг гадаадын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

 

УИХ-ын гишүүн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг АНУ-ын элчин сайдын яамны улс төрийн хэлтсийн дарга ноён Брайн Куунзтай намрын чуулган эхэлсэнтэй холбогдуулан чуулганаар хэлэлцэх асуудлууд болон бусад улс төрийн асуудлаар мөн уул уурхай, эдийн засгийн тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан санал бодлоо солилцож нөхөрсөг уулзалт хийлээ.

Өнөөдөр УИХ-ын гишүүн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Киргиз улсын парламентийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Киргизийн парламентийн төлөөлөгчид нь манай орны парламентийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар айлчилж байгаа юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top