Сүүлийн үед МАХН бүл нэмж байгаа талаар бид мэдээлсэн. Өчигдөр 500 хүнээр бүл нэмсэн тус нам өнөөдөр таван хүнээр бүл нэмжээ. Өнөөдөр МАХН-д гишүүнээр элссэн таван хүний дунд МҮАН-ын гишүүн, УИХ-ын Ц.Цолмон байсан байна. Харин энэ талаар эх сурвалжууд нууцалсаар байна.
Ц.Цолмон нь МАХН, МҮАН-ыг нэгтгэх нь зүйтэй хэмээн ярьж байсан бөгөөд тэрбээр өөрийнхөө ярьж байсныг ийнхүү ажил хэрэг болголоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )