О.Баасанхүү барилгуудад шалгалт хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 03

УИХ-ын даргын захирамжаар Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль,  бусад тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсэг 10.00 цагаас Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн замын урд баригдаж буй барилгуудад шалгалт хийхээр болжээ. Уг бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү багтжээ. Тодруулбал, барилгуудын гүйцэтгэл, зөвшөөрөл бүрэн эсэх, аюулгүй байдлыг хангасан үгүйг шалгах аж. Түүнчлэн ардчиллын манлайлагчдын нэг С.Зориг агсны амьдарч байсан Залуу техникчдийн ордны дэргэдэх байрны орчимд цэвэрлэгээ хийх юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top