Орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн 30 хувийн квот тусгахаар төсөл санаачилж өргөн барьсанаа УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар мэдээллээ. Орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүд хангалттай нэр дэвшдэг төдийгүй сум, хорооны Засаг дарга болон ИТХ-д сонгогддог гэсэн шалтгаанаар Орон нутгийн сонгуулийн хуульд квот тусгаагүй байжээ. Гэвч 2013 оноос төсөв шинэчилсэн хуулиар хэрэгжиж, улс төрийн нөхцөл байдал ч өөрчлөгдөх тул эмэгтэйчүүдэд квот тавьж өгөх зайлшгүй шаардлага гарсан гэж УИХ-ын эмэгтэй гишүүд үзсэн байна.
Орон нутгийн сонгууль энэ сарын 5-9-ний хооронд явагдана. Маргаашдаа багтаж хуулиа батлуулна гэж гишүүд мэдэгдэв.
Намын жагсаалтаар нэр дэвшсэн эмэгтэй гишүүд орон нутагт нэр дэвших гишүүдэд анхаарал хандуулахгүй байна гэсэн шүүмж сүүлийн үед нэлээн гарсан нь хуульд ийнхүү өөрчлөлт оруулахад багагүй түлхэц болсон бололтой.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )