НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал айлчилна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

   Өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Сильва  манай улсад айлчилна. Ноён Хосе Грациано да Сильва  Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзаж, хоёр талын өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцох юм. Мөн “Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ажээ.

Г.Энхтуяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top