1. Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан /нэг дэх хэлэлцүүлэг/:
• Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн талаархи илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;
• Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн талаархи аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.РАДНАА танилцуулна.
2. "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
• Тогтоолын төслийн талаархи илтгэлийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.ЗОЛЖАРГАЛ танилцуулна;
• Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
3. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
• Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
• Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
4. "Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төсөл:
• Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Л.БОЛД танилцуулна;
• Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.
5. Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
• Хууль санаачлагчийн илтгэлийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА танилцуулна;
• Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна.
6. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
• Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВА танилцуулна;
• Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
Сэтгэгдэл ( 0 )