Засгийн газрын тогтоолоор бүх сумдад сум хөгжүүлэх санг байгуулсан билээ. Сангийн хөрөнгийг тухайн сум орон нутагт ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зарцуулах учиртай юм. Иргэдэд зээл хэлбэрээр хүрэх уг сангийн мөнгийг тухайн сумын хүн амын тооноос хамааран харилцан адилгүй хуваарилж байгаа. Өөрөөр хэлбэл, сумдад 50-75, аймгийн төв болон нийслэлийн дүүргүүдэд 250 сая төгрөгийг хуваасан. Төсвийн тодотгол хийгдсэний улмаас өнөөдрийн байдлаар 10, 11 дүгээр сарын мөнгө ороогүй байгаа гэнэ. Тэгвэл энэ мөнгийг хэзээ нэгэн цагт нөхөн олгогдох болно гэдгийг чуулганы хуралдааны үеэр Эдийн засгийн байнгын хороон дарга Б.Гарамгайбаатар хэллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )