”Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” төслийг байнгын хороонд шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

Үдээс хойшхи УИХ-ын нэгдсэн чуулган цөөн гишүүнтэйгээр эхэлсэн юм. Улмаар хэлэлцэж буй "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд дэмжиж санал хэлэв. Тодруулбал:

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Зээлийн хүү буулгахад анхаарч ажиллана гэсэн. Тэгвэл хадгаламжийн хүүг бас өөрчлөх хэрэгтэй болно. Үүн дээр анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Гурван санал хэлмээр байна. Дотоод руу чиглэсэн гадаад валютыг тогтворжуулах, Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхдээ салбар байгууллагатай хамтран ажиллах, гадаад өрийн валютын тооцоон дээр анхаарах хэрэгтэй гэв.

Улмаар санал хураалтад 59 гишүүн оролцсоноос /үнэндээ 20 хүрэхгүй гишүүн байсан/ 41 нь зөвшөөрч, 69.5 хувийн саналаар дэмжин "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд хэлэлцүүлэхээр боллоо. Яг одоо Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top