Монгол улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоохоор Гадаад харилцааны яам ажиллаж байгаа билээ. Тиймээс Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай төслийг дөнгөж сая чуулганаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл дээрх улсуудтай харилцаа тогтооход УИХ-аар тогтоол гаргуулах шаардлагатай байсан ажээ.
Энэ асуудлыг өчигдөр болон өнгөрөгч нэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж байсан юм. Үг хэлэх, асуулт асуух гишүүн байсангүй.
Улмаар санал хураахад 56.9 хувийн саналаар асуудлыг дэмжив.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )