Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд ”байцаалт” өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан 12:00 цагт хуралдах тов гараад байна. Хуралдаанаар

1. Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудал:

- Нэр дэвшигчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг танилцуулна.

2. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг чөлөөлөх, томилох тухай асуудал;

3. Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал.

15.00 цагаас:

1. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуултад шууд хариулт өгөхөөр болсон байна. Бид энэ талаарх мэдээг шуурхай хүргэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top