УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр өглөө /2012.10.05/ хуралдан Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Э.Батшугарыг тус банкны дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн саналаа УИХ-ын даргад ирүүлсэн байна.
Э.Батшугар нь 1987 оны 5 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1994-2000 онд нийслэлийн 14 дүгээр дунд сургуульд суралцаж байгаад 2000-2004 онд АНУ-д суралцан бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Тэрбээр 2004-2008 онд АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр дүүргэжээ. 2008-2010 онд Же Пи Морганд санхүүгийн мэргэжилтэн, 2011-2012 онд “Сод маргад” компанийн гүйцэтгэх захирал, 2012 оноос МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж ирсэн байна. Англи, орос хэлтэй түүний мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзан ийнхүү нэр дэвшүүлж байгаагаа Төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэр дэвшигчээс Монголын санхүүгийн тогтолцоо, банкуудын талаар юу хэлэх вэ хэмээн лавласан. Нэр дэвшигч Э.Батшугар, АНУ-ын Же Пи Морганд ажиллаж байхдаа компанийн үнэлгээ хийх, хөрөнгө босгох зэрэг санхүүгийн зах зээл рүү хандсан үйл ажиллагаанд түлхүү оролцож байсан гээд гэхдээ Монголын банкуудын үйл ажиллагааг гаднаас нь харж судалж байсан хэмээн хариуллаа. Тэрбээр арилжааны банкуудын хэвийн үйл ажиллагааг хангахад Монголбанкны чиглэл үйл ажиллагаа чухал гэж үзэж байна гэж мөн хэлсэн юм.
Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл түүнд Монголын банкны системийг сайн судлаарай гэсэн зөвлөгөөг өгсөн. Түүнчлэн валютын ханшийн өсөлт, бизнесийн салбарынхан банкуудын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа эсэх, инфляцийн өсөлтийг анхаарал тавин судлахыг захисан.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нэр дэвшигч Э.Батшугарт Монголбанкны ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллаж, инфляцийг 8 хувьд хүргэх зорилтыг хангахад гар нийлээрэй гэж хүслээ.
Гишүүд ийн хэлэлцээд санал хураалт явуулахад Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Намбарын Энхбаяр үргүй. Цолмонтой сонгуулийн өмнө танилцаж авгай хүүхэд болсон. Энэ Бат-шугар Цолмонгийн ах дүүгийн хүүхэд 16-д сурж байсан. Хятал. Гэр хорооллын ядуу хүүхэд. 7-р ангиас сургууль завсардсан гээд байгаа худлаа. 9-дөө ороогүй. Боловсролгүй. Англи хэл ”А” ч байхгүй. Орос хэл үзэж байсан орос хэлэндээ ” F ” сурж байсан. Шоронгийн хадаас. Гэр хорооллын айлууд ухаад, 16 машин хулгайлаад, эзнийг нь алаад шоронд 8 жил сууж байсан.