УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр гишүүд маргах нь энгийн үзэгдэл. Өнөөдрийн маргааны салхийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар хагалав. Улсын дээд шүүх /УДШ/-ийн шүүгчээр Хээмчигийн Сонинбаяр, Хөхийсүрэнгийн Батсүрэн нарыг томилох эсэхийг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүх байгууллагын “но”-той зарим нэг зүйлийг өөрийн өнцгөөр хэлсэн нь Х.Тэмүүжин сайдын дургүйг хүргэв. Улмаар О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайдыг: Чи битгий хуцаад бай. Битгий алуурчдыг өмөөрөөд бай гэв. Үүний хариуд Хууль зүйн сайд: Авилгач, алуурчин хоёр адилхан. Битгий олон юм яриад бай гэв. Улмаар тэд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр авлигач мөн биш, алуурчин авилгач ижилхэн биш гэдгээр маргаж чуулганы уур амьсгалыг эвдэв.
Тэднийг ийнхүү маргаж байхад Б.Бат-Эрдэнэ гишүүн гараад зодолдохгүй бол би засъя гэснээр уур амьсгалыг зөөллөсөн юм. Улмаар ангийн дарга З.Энхболд гишүүд микрофон нээгээгүй байхад маргахгүй байхыг анхааруулснаар дуулиан намжлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )