Хүн амын хөгжил болон Мянганы хөгжлийн зорилтууд Азийн парламентчдын анхаарлын төвд байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 06

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ 2012 оны 10 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан Хүн ам, хөгжлийн асуудлаархи Азийн парламентчдын 28 дахь чуулга уулзалтанд оролцоод ирлээ. Азийн парламентчид хуран чуулж, Азийн орнуудын хүн амын хөгжлийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож,  Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хэлэлцэв. Монгол Улс хүн амын хөгжил, жендэр, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд анхаарлаа хандуулан бусад хөгжингүй орнуудын туршлагыг судалж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж  буйг хурлын үэр З.Баянсэлэнгэ гишүүн мэдэгдсэн байна.

Мөн парламентын гишүүдийн дунд танилцах аялал зохион байгуулсны зэрэгцээ хүн амын насжилтын асуудлаар Япон улсын туршлагаас судалж, зарим эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ.                                               

Уг  хурлын үеэр Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Индонез Улсын парламентын гишүүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, амийг нь аварсан билээ. Тус хурлыг зохион байгуулагчид  болон Япон улсын Онцгой байдлын албаныхан З.Баянсэлэнгэ гишүүнд гүн талархал илэрхийлжээ. Мөн Энэтхэг Улсын парламентын гишүүд  Монгол Улсын болон Шинэ Зеландын парламентын төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж талархлын бичиг гардуулан өгчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top