Өнөөдөр хоёр ажлын хэсэг хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;        

Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд хуралдах ажээ. 

Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн баталснаар олон нийтийн газар тамхи татахыг таслан зогсоох бөгөөд ингэснээр шууд болон дам тамхидалтыг таслан зогсоох юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top